Гамшиг судлалын хүрээлэнд тавтай морил
Танилцуулга
1.Хүрээлэнгийн товч түүх
Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 8 дугаар захирамжаар Гамшгаас хамгаалах ерөнхий газрын бүтцэд Гамшгийн судалгааны төв байгуулагдсан.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдын 2005 оны 5-р сарын 4-ний өдрийн 63 тоот тушаалаар уг төвийг эрдэм шинжилгээний хүрээлэн болгож өөрчлөн зохион байгуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 4-р сарын 30-ны өдрийн 156 тоот тогтоолоор одоогийн Гамшиг судлалын хүрээлэнг байгуулсан бөгөөд 2008 оны 6-р сарын 16-нд БСШУЯ-наас Улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар тус хүрээлэн нь төрийн өмчийн 35 дахь эрдэм шинжилгээний хүрээлэн болж үйл ажиллагаагаа явуулж байна.
Last Updated (Friday, 15 October 2010 07:21)
Гарын авлага материалуудБОЛОВСРУУЛЖ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОСОН ГАРЫН АВЛАГА, МАТЕРИАЛ
1.”Гамшиг ослоос хамгаалах тухай” гарын авлага, 2006 он, Г.Дамдинсүрэн С.Хүрэлсүх, Ч.Мэндэлмаа, Д.Сэржмядаг, З.Баттулга, Б.Баяржаргал; 2.Эрдэм шинжилгээний өгүүлэл 2007 он, Б.Баяржаргал; 3.“Гамшгаас хамгаалах асуудалтай холбогдол бүхий товчилсон үг, нэр томъёоны тайлбар, 2007 он, Ш.Ганболд, Б.Баяржаргал; 4.”Гамшиг ослын үед нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламж” гарын авлага, 2008 он, С.Хүрэлсүх, Ч.Мэндэлмаа, Ч.Отгончимэг, Б.Баяржаргал; 5.”Гамшиг ослын тухай” гарын авлага, 2008 он, С.Хүрэлсүх, Ч.Мэндэлмаа, Д.Сэржмядаг, З.Баттулга, Б.Баяржаргал; Last Updated (Friday, 15 October 2010 07:20)
ГАЛЫН ЛАБОРАТОРИГАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА Лабораторийн зорилго: Гадаадад болон дотоодод үйлдвэрлэгдэж буй барилгын зориулалттай материал, галд тэсвэржилтийг дээшлүүлэх нэвчилгээний бодис зэрэгт туршилт шинжилгээ хийж дүгнэлт гаргах, улсын хэмжээнд гарч буй томоохон Last Updated (Friday, 15 October 2010 07:34)
|
Бичиг баримтуудБоловсруулж ашиглаж буй удирдлагын бичиг баримтууд
МУЗГ-ийн тогтоол “Гамшгаас хамгаалах тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1.“Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журам”, 2.“Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал” боловсруулж Монгол Улсын засгийн газрын 2006 оны 176 дугаар тогтоолоор батлуулсан. Last Updated (Friday, 15 October 2010 07:27)
Химийн лабораториХИМИЙН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА Лабораторийн зорилго: Тус лаборатори нь химийн бодисын аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, химийн хорт бодисын ослын үед Монгол Улсын болон олон улсын стандарт, арга зүйн Last Updated (Tuesday, 19 October 2010 09:59)
|




